Хоёр жилийн дотор “эвэр ургана” шүү дээ
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг үг бий. 2008 онд анх удаагаа парламентад сонгогдсон гишүүд өдгөө арга барилаа олоод ургасан эврээрээ энд тэндхийн зүйлийг мөргөн үзэн сууна. Анх өрөөндөө хаагуур явж орох вэ, кнопоо хэрхэн дарах вэ зэргээс эхлээд хэний лоббид орох нь ямар ашигтай вэ гэдгийг хүртэл зааж өгсөн хууччуул “памперстангуудад” том дуугарах бололцоог тэр бүр олгоод байдаггүй. цааш унших…
Бизнесийн ертөнцөд эрх дураараа тарвалзсаар УИХ-д орж ирээд гэнэтхэн дээрээ даргатай болж, оны ялгаагаар гадуурхагдах болсон Ш.Сайхансамбуу гишүүн намынхаа шинэчлэлд хүч нэгтгэх болсон нь удирдлагуудынх нь эгдүүг хүргэж эхэллээ. Ямартаа ч баахан мөнгө тойргийнхоо сонгогчдод тараагаад бүтэл эс олсон эрхэм гишүүнийг намынхаа хувь заяаны төлөө том дуугарах болсныг хашир улстөрчид “хүүхэд ийм дээрээ хөөрхөн” гэж өхөөрдөх болсон гэнэ.
Их аварга зодог тайлснаар Монгол, Япон төдийгүй дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүдийн анхааралд өртөөд байгаа. Дагваагийн хувьд хэл аманд өртөж нэлээд барцадтай байсан учраас барилдааны сүүлийн өдрүүдэд ээжийгээ Монголоос дуудан дэргэдээ авчирсан байжээ. Хүүгийнхээ гэнэтийн шийдвэрийг сонсоод Х.Пүрэвбадам гуай “Миний хүү одоо болноо, болно. Одоо үүнээс илүүгээр яах вэ” хэмээн тайвшруулж байсан тухай Японы хэвлэлүүдэд дурджээ. Мөн түүний зодог тайлсан нь маш зөв зүйтэй алхам болсон гэдэгтэй санал нэгдэх хэсэг ч байна.
Монголын ядарч туйлдсан ард түмэн дөрвөн жилд нэг удаа өөрсдөд нь хайр зарладаг хоёр намтай, тэр хайрыг нь илэрхийлж янаглах, өлөгчингийн дүр эсгэж сая саяар нь мөнгө амлахыг хослуулж байгаад зөөлөн сэнтийдээ шигдэн суумагц мартчихдаг 76 луйварчинтай болсоор удаж байна. Тэд сонгуульд ялж л байвал юу ч хийхэд бэлэн болчихсон, өөр үгээр хэлбэл цагаандаа гарчихсан хүмүүс.
Монголчууд эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн арвин баялаг түүх, соёлтой ард түмэн. Гэтэл түүх, соёлын үнэт өвөө харийнханд алдах болсон нь харамсалтай. Манай хөөмийн урлагийг хятадууд өөрийн өв соёл болгож ЮНЕСКО-д бүртгүүлснийг хэн хүнгүй мэдэж, харамсч байгаа билээ. Гэтэл саяхан мөн монгол дээлийг хятадууд өөрийн болгох гэж байна гэсэн яриа гарснаас хойш гэнэт л бид дээлтэй монголчууд гэдгээ ухаарч үндэсний өв, соёлоо хамгаалах талаар хэлэлцэж, ярилцаж байна.
Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж нээлттэй гадаад бодлого явуулах болсноор монголд элдэв шинэ зүйл нэвтрэх болсон. Түүний дотор оюуны салбарт их өөрчлөлт гарсан. Гадаадын хөрөнгө оруулалттай их, дээд сургууль олноор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулах болсон нь түүний нэг тодорхой жишээ мөн. Дэлхийн нэртэй том сургуулиудын салбарууд байгуулагдаж, гадаадын боловсролыг өөрийн оронд хямд үнээр эзэмших бололцоо бүрдэж байгаад талархах ёстой.
Орчин цагийн Монгол бадарчин гэгдэх болсон Амай буюу Золбаярын тухай очсон улс бүрийнх нь төвийн хэвлэлүүд нийтлэл мэдээлэл гаргадаг болжээ. Аялж, жуулчлан нүд тайлж яваа ч нөгөө утгаараа явсан газар орон бүрийнхээ амьдрал, аж ахуйг ажиглан судалж, монголынхоо далбааг барьсаар хэдэн зуун мянган залууст нутгийнхаа тухай ярьж өгдөг.
Хүүхэд багачуудын үзэх дуртай “Цоглог” хөтөлбөрөөр олны танил болох гараагаа эхэлсэн залуу жүжигчин О.Цэнгэлийг “Жижигхэн биеэсээ гарамгүй авъяастай энэ охин ирээдүйтэй сайн жүжигчин болно доо” хэмээн үзэгчид ам сайтай байсан. Ингээд түүнтэй уулзаж үзэл бодлоос нь хуваалцсанаа хүргэж байна.
Хос ятгын уянга эгшгээр хотол олныг бүүвэйлж, уяхан яруу хоолойгоороо сонсогч түмнээ баясгасаар ирсэн хүмүүс бол МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар билээ. Монголын их урлагт өөрсдийн гэсэн том хэрмийг босгож, олон ч уран бүтээлчдийг тэрхүү нөмөр нөөлөгтөө багтааж их замд хөтөлсөн алдартнуудтай ярилцаж суухад ёстой л хээгүй хүмүүс шиг санагдсан.
25 тэрбумыг удирдан зарцуулахын төлөө УИХ дахь МАХН, АН-ын Улаанбаатарын гишүүд алалцаж байна.
Албан тушаалын бялуу ярихаараа идэвхждэг парламентын онгод оржээ. Гайхал H1N1 вирусын халдвар намжаагүй байхад нярайн эндэгдэл ноцтой хэмжээнд хүрсэн нь салбарын сайдын суудлыг ганхуулахад хүчтэй дэм өгөв.


Улаанбаатарт